Хооллолт
Хүний
хооллолт
Бүх амьд бие эд, эсийн нөхөн
төлжилт, амьдралын үйл ажиллагаанд шаардагдах энергиэр хангах, эрүүл орчинд
амьдрахад шаардагдах түүхий эд материалыг хоол хүнсээрээ дамжуулан авдаг.
Бидний бие махбодод ашигтай эрчим хүч үүсгэгч нүүрсус, өөх тос болон эмийн бүтцийг
бүрдүүлэгч уураг, амьдралын хэвийн үйл ажиллагааг хангах амин дэм, эрдэс
бодисыг шим тэжээл гэнэ.
Хүний биед хоол хүнс боловсорч, шингэх үйл явц 2 үе шатаар явагддаг.
Үүнд:
1. Хоол боловсрох:
Шим бодисын том молекулууд хоол боловсруулах замд механик болон химийн
боловсруулалт орж, мономер үүсгэн задраад цус шимэгдэн эд, эсэд хүргэгдэх
2.
Ассимиляц:
Эд эсэд мономер нэгдлээс амьд бие махбодод шаардашдах биомолекул нийлэгжих.
Хоол боловсрох.
Хоол боловсруулах замд хоол тэжээлийн зүйл боловсорч, шимэгдэх үйл явцыг 2,12-р
зурагт харуулав. Зургийг ашиглан хоол боловсруулах үйл явцын талаар ярилцаж,
тэмдэглэл хөтлөөрэй.
2,16-р зурагт 12 нугалаа гэдсэнд
химийн боловсруулалт хэрхэн явагдахыг үзүүлжээ. 12 нугалаа гэдсэнд 2 төрлийн шүүрэл цутган орно.
1.
Ходоодны
ард байрлах нойр булчирхайнаас тусгай цоргоор хоол боловсруулах шүүрэл 12
нугалаа гэдсэнд цутгана. Нойр булчирхайн шүүрэлд
агуулагдах натрийн гидрокарбонат нь ходоодгоос ирэх давсны хүчилтэй холигдсон
хүчиллэг хоол тэжээлийг саармагжуулж, энзимийн үйлчилгээг идэвхжүүлнэ. Амилаза,
липаза, трипсин энзимийн хяналтад доор хоол тэжээлийн зонхилох хэсэг
боловсроно.
2. Тусгай цоргоор 12 нугалаа
гэдсэнд цутгах цөсөн өөх тосын жижиг дуслууд болгон эмульсжүүлж, липазагийн
ажлыг хөнгөвчлөнө. Иймд өөх тос эмульсжих нь механик
боловсруулалт юм.
Нарийн
гэдсэнд хоол тэжээлийн зүйл химийн задралд орж, бие махбодын үйл ажиллагаанд
амин чухал тэжээлийн бодисууд шимэгддэг. Нарийн гэдэс нь шим тэжээлийн бодис
цусанд шимэгдэхэд олон талаар зохицдог.
Амны хөндий
·
Шүлс
амилаза цардуулыг мальтоз болгон задална.
|
Шүлсний амтлаза
|
Ходоод:
·
Пепсин-
уургийн том молекулыг полипептид үүсгэн задална.
·
Ренин –
сүүний уураг казейногенийг казейн болгон задална.
|
пепсин
реннин
|
Нарийн гэдэс:
·
12 нугалаа
гэдсэнд цөс ба нойр булчирхайн шүүсний оролцоотой хоол тэжээлийн зонхилох
хэсэг боловсорно.
·
Өлөн
гэдэсний шүүсэнд хоол тэжээл боловсорч дуусна.
|
Нойр булчирхайн
амилаза
трипсин
липаза
эреспин
мальтоза
лактоза
сахароза
|
Тэжээлийн бодис
ассимиляцлагдах: Бид эд, эсийн амьдралын үйл
ажиллагааг шаардагдах материалаар хангахын тулд хооллодог. Хоол хүнсний гурван бүрэлдэхүүн хоорондоо ялгаатай задралын
бүтээгдэхүүн үүсгэнэ. Нүүрс уснаас энгийн сахар глюкоз, уургаас амин хүчил, өөх
тосноос глицерол ба тосны хүчил үүсдэг. Глюкоз нь ашиглахад хамгийн тохиромжтой
энергийн эх үүсвэр. Тосны хүчлүүд нь эсийн мембраны бүтцэд орно. Амин хүчдүүд
бие махбодын бүтцийн (коллаген, кератин зэрэг)
болон энзим уургийг бүтээнэ.
Дасгал
1. Хоол
хүнсний холимгийг ходоодгы шүүстэй хольж, 370 С темпратурт байлгав.
Цагийн дараа дараах бодисуудын аль нь задарч эхлэх вэ?
a.
Эрдэс б. Өөх тос в.
Нүүрс ус г. Уураг
2. Аль
нь хоол тэжээлийн бодис хоол боловсруулах зам дагуу шилжин хөдлөх үйл явцыг
илэрхийлэх вэ?
a.
Боловсрох б. Гүрвэлзэх
в.
Шимэгдэх г.
Ассимиляцлах
3. Графикт
хоол боловсруулах зам дагуу PH өөрчлөлтийг харуулжээ.
a.
Хоол боловсруулах замын A, B, C-ээр тэмдэглэсэн
хэсгүүдийг нэрлэнэ үү?
б.
Яагаад В хэсэгт PH доогуур, ямар боловсруулалт PH багатай
орчинд явагдах вэ?
4. Зурагт
уургийн молекулын бүтцийг үзүүлжээ.
а. Молекул хоол боловсруулах замд
орсны дараа ямар өөрчлөлт гарахыг зурж үзүүлээрэй.
1. ходоод 2. Нарийн гэдсэнд
б. Ходоодонд уургийн молекулын
өөрчлөлтийг хариуцдаг энзимийг нэрлэнэ үү?
в. Боловсорсон уургийн бүтээгдэхүүнийг
элгэнд зөөвөрлөн хүргэдэг цусны судсыг нэрлэнэ үү?
г. Уургийн задралын бүтээгдэхүүнээс
элгэнд ямар өөрчлөлт орох вэ?
5. Зурагт
хоол боловсруулах замын нэгэн эсийг үзүүлжээ.
a.
А, В,С-ээр юуг дүрсэлсэн вэ?
б.
Хоол боловсруулах замын аль хэсэг ийм эсүүдтэй вэ?
в.
Энэ эс ямар үүрэг гүйцэтгэх вэ? Бүтэц нь үүрэгтэйгээ хэрхэн зохицсон вэ?
asuultuudiin hariultiig avc bolhuu
ReplyDeleteSuuliin asuultiin hariultiig awch bolhuu
ReplyDeletesvvliin hariultiig awch bolhuu
ReplyDeleteХариултын оруулж болох уу
ReplyDelete