Эсийн үйл ажиллагаа
Эс хоорондоо
мембранаар тусгаарлагдах бөгөөд өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай
зохицуулгат систем юм. Эс гадаад орчноос ус, шим тэжээлийн бодисуудыг
тасралтгүй нэвтрүүлэн авч байдаг.
Амьд
эс усыг шингээж авах үндсэн арга нь түүний осмос шингээлт юм. Осмос бол хагас
нэвтрүүлэгч мембранаар нэг чиглэлд явагддаг диффузийн нэг хэлбэр юм. Ууссан бодис бага концентрацитай хэсгээс их концентрацтай
эзэлхүүнрүү чиглэсэн үйл явц юм.
Хоол
тэжээлийн янз бүрийн бодис эдийн шингэнд нэвчин шимэгдэх нь диффузийн үзэгдэл юм.
Диффуз
гэдэг нь нэг бодисын молекулууд нөгөөдөө нэвтэрч харилцан уусах, холилдох үзэгдэл
юм. Эсийн мембранаар нэвтрэх бодисын хэмжээ, хугацааны нэгж нь тухайн бодисын
хөндлөн огтлолын хэмжээ, устөрөгчийн коэффицентээс хамаардаг. Үүнийг мембраны сонгон нэвтрүүлэх чадвар гэнэ.
Диффузийн байгаль дахь ач холбогдол.
Атмосферийн агаарын
найрлага, усны тодорхой гүнд хүчилтөрөгч нэвчих үзэгдэл диффузийн үйлчлэл юм. Ногоон ургамал диффузийн тусламжтайгаар хүчилтөрөгчийг
ялгаруулж, нүүрсхүчлийн хийг шингээж авдаг. Ургамал хөрсний уусмалаас зайлшгүй
хэрэгцээт бодисуудыг үндэсний доторх диффузийн урсгалын тусламжтайгаар
олзворлодог.
Диффуз их
концентрацитай хэсгээс бага концентрацтай хэсэг руу нэвчдэг. Үүний зэрэгцээ их
даралттайгаас бага даралттайруу чиглэсэн процесс байдаг. Диффузлагдах чадвар нь
тухайн бодисын хэмжээнээс хамаарна. Жижиг
байх тутам нэвчилт хурдан явагдана.
Осмосын үзэгдэл
Эс бол осмос систем
юм. Осмосын үзэгдлийн анх Францын эрдэмтэн Г.Дютроше туршилтаар олжээ.
Хэрэв эсийг түүний
вакуоль дахь эсийн шүүсний концентрацаас илүү концентрацтай уусмалд байлгаад
микроскопд харахад протопласт нь эмийн хананаас хөндийрсөн байдаг. Протопласт
эсийн бүрхүүлээс салж хөндийрөх үзэгдлийн плазмолиз
гэнэ. Өөрөөр хэлбэл эсийг хийсэн уусмалын концентрац эсийн шүүсний
концентрацаас их байсан учраас эсийн шүүс усаа алдаж зөвхөн ууссан бодис нь
вакуоль дотроо үлдэнэ.
No comments:
Post a Comment