Saturday, December 7, 2019

Хичээл 6 Цусны эргэлт


Хүний цусны эргэлтийн тогтолцоо
Цусны үндсэн бүрэлдэхүүн: Цусны эзэлхүүний үндсэн хэсэг буюу 55-60 хувийг сийвэн, үлдсэн 40-45 хувийг цусны эсүүд эзэлнэ.
Цусны сийвэн. Энэ бол өнгөгүй, тунгалаг шингэн бөгөөд түүний дотор цусны эсүүд оршдог.
            Цусны сийвэнгийн 90 хувийг ус, үлдсэн хэсгийг уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис эзэлнэ. Сийвэн нь утаслаг болон бөмбөлөг хэлбэрийн уургууд, өөх тос ялангуяа өөхөн дусал (холестрол), нүүрс ус (глюкоз) зэрэг шим бодисуудаар баялаг, эс, эдийн бодисын солилцооны явцад үүссэн илүүдэл бодис нь сийвэнд нийлэн, цаашид ялгаруулах эрхтний тусламжтай биеэс гадагшилдаг.

Цусны сийвэнгийн үүрэг
Бодисын солилцоо явагдах орчин
Шим тэжээлийн бодисоор эд, эсийг хангах
Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг гадагшлуулах
 






Цусны сийвэнтэй адил өтгөрөл (концентраци) бүхий уусмалыг физиологийн уусмал гэнэ. Бие махбодод шингэн алдах үед цусыг энэ уусмалаар сэлбэдэг.
            Цусны эс: Эдгээр нь тус бүр өөрийн гэсэн өвөрмөц үүрэгтэй. Тухайлбал, хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг улаан эс, дархлааны цагаан эс, цусны бүлэгнэлтэд оролцдог цусны ялтастай байдаг.

Цусны эсүүд
Улаан эс эритроцит
Цагаан эс лейкоцит
Ялтас Тромбоцит
 



                                                                                                                                               
          Улаан эс: Энэ нь 2 талаасаа хүнхэр, зээрэнцэг хэлбэртэй, бөөмгүй. Шинэ үүсэхдээ бөөмтэй байх боловч цусанд шилжих үедээ бөөмгүй болно. 4 сар орчим амьдрах чадвартай. Улаан эс нь хүчилтөрөгчийг эс эдэд зөөвөрлөх үүрэгтэй.
            Гемоглрбин: Төмрөөр баялаг гем ба глобин хэмээх утаслаг уургаас бүрдэнэ. Нэг улаан эсэд 300 сая гемоглобины молекул байна. Уушгинд хүчилтөрөгчтэй нэгдсэн гемоглобиныг оксигемоглобин гэнэ. Оксигемоглобин нь цусаар дамжин эд эсэд хүчилтөрөгчийг хүргээд тэндээс эсийн бодисын солилцооны эцэст үүссэн нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн авчирна. Нүүрсхүчлийг хийг нэгдүүлсэн улаан эсийг карбоксигемоглобин гэнэ.
          Цусны гемоглобин хүчилтөрөгчтэй нэгдсэн үедээ час улаан, харин О2 дутмаг үедээ хүрэн улаан өнгөтэй байна. О2- өөр баялаг цусыг тараагуурын (артерийн) цус, О2  багатай нүүрсхүчлийн хий ихтэй цусыг хураагуурын (венийн) цус гэнэ.
           Цус багадах: Хүний улаан эсийн тоо эсвэл гемоглобины хэмжээ багасхад цус багадна. Өөрөөр хэлбэл 1 мм3 цусанд ойролцоогоор 5 сая улаан эс, 10000 цагаан эс , 300000 цусны ялтас агуулагдах ёстой. Энэ хэмжээ буурахыг цус багадах гэнэ. Энэ нь гадагш цус ихээр алдах,хоол тэжээлийн чанар муу, агаарын бохирдол, халдварт өвчний улмаас багадаж болно. Иймээс чанартай хоол хүнс хэрэглэж, агаарт амрах, биеийн тамир спортоор хичээллэх нь цус багадалтаас сэргийлнэ.
          Цагаан эс: Тодорхой хэлбэр дүрсгүй, амёб шиг хуурамч хөлөөр хөдөлдөг, бөөмтэй эс, 2-4 хоног амьдрах чадвартай, секунд дутамд 10 сая эс мөхдөг. Цагаан эс нь бие махбодыг халдвараас сэргийлж нянг устгах, дархлааг бий болгох үүрэгтэй. Цагаан эс гадны биетийг ихээр залгиснаар томорч эцэстээ үхнэ. Энэ үед үрэвсэл үүсгэгч бодис ялгарснаас болж бусад цагаан эсүүд цочирч эсийн тоо олширно. Шинэ цагаан эсүүд гадны бие болон гэмтсэн эсийг хөнөөхийн хамт өөрсдөө ихээр мөхнө. Үрэвслийн үед үүссэн хавдар, буглааны идээ бээр бол мөхсөн цагаан эс юм.
         Цусны ялтас: Энэ нь бөөмгүй, зууван хэлбэртэй 2-4 мкм хэмжээтэй, 5-8 хоног амьдрах чадвартай. Цус бүлэгнэх цус төлжүүлэх гол үүрэгтэй. Цусны эсүүд нь ясны химт эд, чөмөг, дэлүү, тунгалгийн зангилаа зэрэгт үүсдэг. Чөмөг, дэлүүнд тасралтгүй үүсэн цусыг тэжээж байдаг. Цусны эсийг үүсгэгч, хадгалагч эдгээр эрхтнийг цус төлжүүлэх эрхтэн гэнэ.

No comments:

Post a Comment