Saturday, December 7, 2019

Хичээл 2 Хүний хооллолт


Хооллолт
Хүний хооллолт
Бүх амьд бие эд, эсийн нөхөн төлжилт, амьдралын үйл ажиллагаанд шаардагдах энергиэр хангах, эрүүл орчинд амьдрахад шаардагдах түүхий эд материалыг хоол хүнсээрээ дамжуулан авдаг. Бидний бие махбодод ашигтай эрчим хүч үүсгэгч нүүрсус, өөх тос болон эмийн бүтцийг бүрдүүлэгч уураг, амьдралын хэвийн үйл ажиллагааг хангах амин дэм, эрдэс бодисыг шим тэжээл гэнэ.
                Хүний биед хоол хүнс боловсорч, шингэх үйл явц 2 үе шатаар явагддаг. Үүнд:
1.       Хоол боловсрох: Шим бодисын том молекулууд хоол боловсруулах замд механик болон химийн боловсруулалт орж, мономер үүсгэн задраад цус шимэгдэн эд, эсэд хүргэгдэх
2.       Ассимиляц: Эд эсэд мономер нэгдлээс амьд бие махбодод шаардашдах биомолекул нийлэгжих.
Хоол боловсрох. Хоол боловсруулах замд хоол тэжээлийн зүйл боловсорч, шимэгдэх үйл явцыг 2,12-р зурагт харуулав. Зургийг ашиглан хоол боловсруулах үйл явцын талаар ярилцаж, тэмдэглэл хөтлөөрэй.
                Амны хөндийд хатуу хоол хүнсийг бутлан зөөллөх механик боловсруулалт, цардуул задрах химийн боловсруулалт явагдана. 2,13-р зурагт үзүүлсэн шүлсний булчирхайнаас ялгарах шүлсэнд 99,5% ус, салс, натрийн гидрокарбонат, амилаза энзим агуулагдах бөгөөд тэрээр зажлах үед хоолыг норгож, зөөлөн залгихад хялбар болгохын зэрэгцээ цардуулыг задалдаг. Хоолны бөөнийг зөөлөн тагнай, хэлний оролцоотой залгина.
                2,14-р зурагт гүрвэлзэх хөдөлгөөнийг дүрсэлжээ. Тэжээлийн зүйл хоол боловсруулах зам дагуу гүрвэлзэх хөдөлгөөнөөр давшин хөдөлнө. Цагираг булчин ашгиж, тууш булчин сулрахад суваг уртасч, тэжээлийн зүйл шахагдах бөгөөд цагираг булчин суларч, тууш булчин агшихад суваг богиносч хоол тэжээлийн зүйл дээрээс орж ирнэ. Ийнхүү цагираг болон тууш булчингийн ээлжилсэн агшилтаар долгиолсон гүрвэлзэх хөдөлгөөн үүснэ.
                2,15-р зурагт ходоодны булчирхайн бүтцийг үзүүлжээ. Ходоодны салст бүрхэвчийн хонхорт орших булчирхайнаас хоногт 3л орчим шүүс ялгардаг. Ходоодны өнгөн хэсэгт салс ялгаруулах эсүүд зонхилох бөгөөд ходоодыг өөрийнхөө шүүсэнд боловсорч гэмтэхээс хамгаална. Ходоодны гүн хэсэгт давсны хүчил, пепсиноген, липаза, энзим ялгаруулах эсүүд оршино. Пепсин эхлээд идэвхгүй пепсиноген хэлбэрээр ходоодонд ялгарч, давсны хүчлийн нөлөөгөөр пепсин болж хувирна. Энэ нь ходоод пепсинд боловсорч, гэмтэхээс хамгаалах зохилдлого юм.
                2,16-р зурагт 12 нугалаа гэдсэнд химийн боловсруулалт хэрхэн явагдахыг үзүүлжээ. 12 нугалаа гэдсэнд 2 төрлийн шүүрэл цутган орно.
1.       Ходоодны ард байрлах нойр булчирхайнаас тусгай цоргоор хоол боловсруулах шүүрэл 12 нугалаа гэдсэнд цутгана. Нойр булчирхайн шүүрэлд агуулагдах натрийн гидрокарбонат нь ходоодгоос ирэх давсны хүчилтэй холигдсон хүчиллэг хоол тэжээлийг саармагжуулж, энзимийн үйлчилгээг идэвхжүүлнэ. Амилаза, липаза, трипсин энзимийн хяналтад доор хоол тэжээлийн зонхилох хэсэг боловсроно.
2.       Тусгай цоргоор 12 нугалаа гэдсэнд цутгах цөсөн өөх тосын жижиг дуслууд болгон эмульсжүүлж, липазагийн ажлыг хөнгөвчлөнө. Иймд өөх тос эмульсжих нь механик боловсруулалт юм.
2,17-р зурагт нарийн гэдэсний хөхлөгийг дүрсэлжээ. 12 нугалаа гэдэс болон өлөн гэдэсний дотор хангыг 5 сая орчим хөхлөг бүрхэнэ. Хөхлөгийн хучуур эдийн давхаргаас боловсорч дуусан хоол тэжээл, цус, тунгалаг шимэгдэнэ. Шим бодис болон амин дэмийн молекулууд цусанд, тосны хүчил болон глицеролын молекулууд тунгалаг шимэгдэнэ. Хөхлөгийн бүрхүүл эдийн бичил хөхлөгийн эсүүдээс нүүрс ус задлагч карбогидраза энзим (мальтаза, сахароза, лактоза), полипептидийг амин хүчил болгон задлагч пептидаза энзим ялгардаг. Нарийн гэдэсний ханаас ялгарах салс нь хоол тэжээлийн зүйлс гулсан хөдөлхөд дөхөм болохыг зэрэгцээ гэдэсний ханыг гэмтэхээс хамгаална.
Нарийн гэдсэнд хоол тэжээлийн зүйл химийн задралд орж, бие махбодын үйл ажиллагаанд амин чухал тэжээлийн бодисууд шимэгддэг. Нарийн гэдэс нь шим тэжээлийн бодис цусанд шимэгдэхэд олон талаар зохицдог.
Амны хөндий
·         Шүлс амилаза цардуулыг мальтоз болгон задална.
                       Шүлсний амтлаза
Цардуул+ус                                      Мальтоз
Ходоод:
·         Пепсин- уургийн том молекулыг полипептид үүсгэн задална.
·         Ренин – сүүний уураг казейногенийг казейн болгон задална.
                       пепсин
Уураг + ус                              полипептидүүд
                          реннин
Казейноген                                  Казейн
Нарийн гэдэс:
·         12 нугалаа гэдсэнд цөс ба нойр булчирхайн шүүсний оролцоотой хоол тэжээлийн зонхилох хэсэг боловсорно.
·         Өлөн гэдэсний шүүсэнд хоол тэжээл боловсорч дуусна.
                        Нойр булчирхайн амилаза
Цардуул + ус                                      мальтоз
                         трипсин
Уураг + ус                               полипептидүүд
                            липаза
Тосон дусал                      глицерол + тосны хүчил
                                   эреспин
Полипептид + ус                                амин хүчлүүп
                             мальтоза
Мальтоз + ус                                  глюкоз
                           лактоза
Лактоз + ус                                Глюкоз + глактоз
                        сахароза
Сахароз + ус                                Глюкоз + фруктоз
2,18-р зурагт бүдүүн гэдсийн дүрсэлжээ. Нарийн гэдэснээс ирэх хагас боловсорсон гингэн химус бүдүүн гэдэсний мухар гэдсээр дамжин хүрээ гэдсэнд шилждэг. Хүрээ гэдэсний ханаар ус болон натри, хлор зэрэг эрдэс цус тунгалагт шимэгдэх ба усгүйжсэн үлдэгдэл шулуун гэдсэнд хуримлагдан биеэс гадагшилна.
2,19-р зурагт бүдүүн гэдэсний саванцар нянг харуулжээ. Хүрээ гэдсэнд олон сая ашигтай бичил биетнүүд (бичил флор) амьдрана. Тэд боловсроошүй тэжээлийн бодисоор хооллон, хүний биед үүсдэггүй зарим энзим (эслэг задлагч) ялгаруулдаг. Мөн бичил флорын үйл ажиллагаагаар устөрөгч, хүхэрт устөрөгч, нүүрсхүчлйн хий , метан хий, витамин В; K үүснэ. Бичил флор нь хоол боловсруулах замд аюултай нян орохоос сэргийлж, дархлалын тогтолцоог дэмждэг.
Элэгний үүрэг: 2,20-р зурагт элэгний бүтцийг харуулжээ. Хоол боловсруулах замд цус, тунгалаг шимэгдсэн бодисууд үүдэн венээр дамжин элгэнд ирнэ. Элэг нь бодис нийлүүлэх, задлах, хадгалах, витамин эрдэс бодисыг эргэлтэд оруулах зэрэг маш олон үүрэгтэй. Шим тэжээлээр баяжсан цус элгэнд хоргүйжсэний дараа бүх биед тарна. Цусан дахь глюкозын илүүдэл элгэнд нийлмэл нүүрс ус-гликоген болж нөөцлөгдөнө. Амин хүчлүүд задарч, ялгарах энерги элэгний үйл ажиллагаанд зарцуулагдан азот нь анхдагч шээс болж бөөрөөр дамжин биеэс зайлуулагдана. Цусны хөгшин улаан эсийн задралаар цөс үүснэ. Хортой бодисууд (спирт зэрэг) элгэнд шүүгдэн цэвэрлэгдэнэ.
Тэжээлийн бодис ассимиляцлагдах: Бид эд, эсийн амьдралын үйл ажиллагааг шаардагдах материалаар хангахын тулд хооллодог. Хоол хүнсний гурван бүрэлдэхүүн хоорондоо ялгаатай задралын бүтээгдэхүүн үүсгэнэ. Нүүрс уснаас энгийн сахар глюкоз, уургаас амин хүчил, өөх тосноос глицерол ба тосны хүчил үүсдэг. Глюкоз нь ашиглахад хамгийн тохиромжтой энергийн эх үүсвэр. Тосны хүчлүүд нь эсийн мембраны бүтцэд орно. Амин хүчдүүд бие махбодын бүтцийн (коллаген, кератин зэрэг) болон энзим уургийг бүтээнэ.


Дасгал
1.       Хоол хүнсний холимгийг ходоодгы шүүстэй хольж, 370 С темпратурт байлгав. Цагийн дараа дараах бодисуудын аль нь задарч эхлэх вэ?
a.        Эрдэс             б. Өөх тос             в. Нүүрс ус          г. Уураг
2.       Аль нь хоол тэжээлийн бодис хоол боловсруулах зам дагуу шилжин хөдлөх үйл явцыг илэрхийлэх вэ?
a.        Боловсрох                   б. Гүрвэлзэх                       
в. Шимэгдэх                   г. Ассимиляцлах
3.       Графикт хоол боловсруулах зам дагуу PH өөрчлөлтийг харуулжээ.
a.        Хоол боловсруулах замын  A, B, C-ээр тэмдэглэсэн хэсгүүдийг нэрлэнэ үү?
б. Яагаад В хэсэгт PH доогуур, ямар боловсруулалт PH багатай орчинд явагдах вэ?
4.       Зурагт уургийн молекулын бүтцийг үзүүлжээ.
а. Молекул хоол боловсруулах замд орсны дараа ямар өөрчлөлт гарахыг зурж үзүүлээрэй.
1. ходоод                              2. Нарийн гэдсэнд
б. Ходоодонд уургийн молекулын өөрчлөлтийг хариуцдаг энзимийг нэрлэнэ үү?
в. Боловсорсон уургийн бүтээгдэхүүнийг элгэнд зөөвөрлөн хүргэдэг цусны судсыг нэрлэнэ үү?
г. Уургийн задралын бүтээгдэхүүнээс элгэнд ямар өөрчлөлт орох вэ?
5.       Зурагт хоол боловсруулах замын нэгэн эсийг үзүүлжээ.
a.        А, В,С-ээр юуг дүрсэлсэн вэ?
б. Хоол боловсруулах замын аль хэсэг ийм эсүүдтэй вэ?
в. Энэ эс ямар үүрэг гүйцэтгэх вэ? Бүтэц нь үүрэгтэйгээ хэрхэн зохицсон вэ?

4 comments: