Saturday, December 7, 2019

Хичээл 5 Судасны бүтэц үүрэг


Судасны бүтэц, үүрэг
Судас бол зүрхнээс гарч олон салбар салаа үүсгэж бие махбодод нэлэнхүйдээ тархаад буцаж зүрхэнд ирдэг цоргот эрхтэн юм.




Тараагуур-Артери
Эдгээр нь зүрхнээс цусыг эд, эрхтэнд зөөвөрлөн хүргэх үүрэгтэй судас юм.
Хамгийн том тараагуур судас 25мм, дундаж нь 4-7 мм голчтой, 1мм зузаан ханатай байна. Энэ зузаан хана нь зүрхний агшилтын үед цусны өндөр даралтыг тэсвэрлэж чаддаг. Зүрхний булчингийн сулралыг үед голчоороо нарийсч цусыг дээш хөөнө. 3 давхрагатай
Хүчилтөрөгч ихтэй, ухаа яагаан өнгөтэй цус урсана.
100мл цусанд: Хүчилтөрөгч О2-20мл  Нүүрсхүчлийн хий СО2-40-50мл байна.
Хураагуур-Вен
Хялгасан судаснууп хоорондоо дахин нэгдэж венийн судасыг үүсгэнэ. Энэ нь эд эрхтэнээс буцаж байгаа хүчилтөрөгчийн хий ихтэй цусыг зөөвөрлөдөг. Венийн судасаар урсах цусны даралт бага байх тул түүний хана нимгэн, уян хатан, сунамхай чанартай, суваг нь үл ялиг том тул цус хялбар урсдаг.
Венийн судасны хананд цусыг буцаж доошоо /доод мөчидрүү/ урсахаас хамгаалдаг тал саран хавхлагууд байна.
Биеийн дээд доод хагасаас цусыг зүрхрүү хурааж ирдэг хоёр том хураагуур судас байх ба тэдгээрийг дээд ба доод хөндийн вен гэнэ.
Венийн судасны цус нь: Нүүрсхүчлийн хий ихтэй, улаан хүрэн өнгөтэй байна. 100мл цусанд: Хүчилтөрөгч О2-12мл, Нүүрсхүчлийн хий СО2-45-55мл байна. 3 давхрагатай
Хялгасан судас-капилляр
Зүрхнээс гарсан том тараагуур судсууд алслах тусам нарийсаж олон салаа үүсгэнэ. Үүнийг хялгасан судас гэнэ.  Энэ нь хүний үснээс 10 дахин нарийхан.
Хана нь маш нимгэн савангийн хөөс мэт байна. Энэ нь үүрэгтэй нь холбоотой юм. Учир нь нимгэн ханаар шим тэжээлийн бодис, бодисын солилцооны бүтээгдэхгүүн, хүчилтөрөгч зэрэг нэвчин эд эсэд шингэж, эсийн үйл ажиллагаагаар ялгарсан эдийн шингэн нь хялгасан судсанд нэвчин шингэж байдаг.
Бүх хялгасан судасыг залгавал дэлхийг 205 дахин тойрно.
Түүний нүх сүвээр 1 минутад 14 мл, хоногт 20л шингэн цуснаас эд эсрүү буцаж эд эсээс цусруу орж сэлбэгдэж байдаг.
       Хүний биеэр урсах цусны 5% капилляр, 20 артери, 75% венээр зөөвөрлөгддөг.
Судас хатуурах
       Аль ч судасны хана уян хатан цусны урсгалыг чөлөөтэй нэвтрүйлэхүйц байх ёстой. Гэвч буруу хооллолтоос болж судасны хана хатуурдаг.


No comments:

Post a Comment