Saturday, December 7, 2019
1-р улирлын даалгавар
Биологийн хичээлийн даалгавар
1. Ууссан бодис уусгагчийн молекулд жигд тархан байршихад
чиглэсэн процессийг ................... гэнэ.
a. Осмос b. диффуз c.энзим d.
концентраци
2. Диффузын хурд нь ..................... хамаарна.
a. Осмос b. температур c.энзим d.
концентраци
3. Хүний бие махбодод ашигтай эрчим хүч үүсгэгч нүүрс-ус,
өөх тос болон эсийн бүтцийг бүрдүүлэгч уураг, амьдралын хэвийн үйл ажиллагааг
зохицуулагч амин дэм, эрдэс бодисыг ....................... гэнэ.
4. Хоол боловсорч шингэх үе шатыг бичнэ үү
a. .........................................
b. .........................................
5. Хоолыг зажлах үед норгож зөөллөх, залгихад хялбар болгох
үүрэгтэй зүйл юу вэ?
a. Шүд b. хэл c.шүлс d.
амилаза
6. Ходоодны салст бүрхэвчийн хонхорт байрлах булчирхайнаас
хоногт ....л шүүс ялгарах ба энэ нь ходоодыг
.............................................. хамгаална.
a. 2л, ходоодийг хамгаална
b. 1л гэмтэхээс
c. 3л, өөрийн шүүсэнд түлэгдэж, гэмтэхээс
d. 2л, өөрийн шүүсэнд түлэгдэж, гэмтэхээс
7. Элэг ямар үүрэгтэй вэ?
a. Бодис нийлүүлэх, задлах, хадгалах, эрдэс, витаминыг
эргэлтэнд оруулах, хоргүйжүүлэх үүрэгтэй.
b. Бодис нийлүүлэх, задлах, хадгалах, эрдэс, витаминыг
эргэлтэнд оруулах үүрэгтэй.
c. Витаминыг эргэлтэнд оруулах, хоргүйжүүлэх үүрэгтэй.
d. Нөөцлөх, витаминыг эргэлтэнд оруулах үүрэгтэй.
8. Хүний ялгаруулах эрхтэнд юу юу орох вэ?
..........................................................................................................................................................................................................................................................................................................................
9. Бөөр нь .........................., .......................................
бүрдэнэ.
a. Цуглуулах цорго, шулуун суваг
b. Холтослог давхраа, тархилаг давхраа
c. Холтослог давхраа, цуглуулах цорго
d. Аль нь ч биш
10. Хүнд хоногт хэдэн л орчим анхдагч шээс үүсэх вэ?
a. 80-100 b.160-260 c. 165-180 d.150-180
11. Эцэсийн шээс хоногт хэдэн л үүсэж гадагшилах вэ?
a. 1,5 b. 1 c.
1.8 d. 2-2.5
12. Шээс үүсэх нь ямар ямар дараалалаар явагдах вэ? Гүйцээж бичнэ үү.
a. Түүдгэнцэрийн шүүлт
b. ......................................
c. Шүүрэл
13. Бөөр нь холтослог давхраа, ............................. аас бүрдэнэ.
a. цуглуулах цорго b. гадагшлуулах цорго
c.
Тархилаг давхраа d.
Шулуун суваг
14.
Эцэсийн шээсний ихэнхийг
............................................................ эзэлнэ.
A. Шээг, шээсний хүчил b. Цусны дүрс элемент c. амин хүчил
15.
Цуснаас илүүдэл бодисыг
ялгаж чадахгүй болж бөөрний үндсэн үйл ажиллагаа алдагдахыг бөөрний
.................. гэнэ.
a. чулуужилт b. үрэвсэл c. дутмагшил d. задгайрал
16.
Хоолойн ангина зүрхэнд
нөлөөлсөн/ гүйлсэн булчирхайн өвчин/, хорхойтсон шүдний нян бөөрийг
өвчлүүлэхийг ………………………гэнэ.
a. нефрит b. Нефрон c. Бөөрний тэвш
17.
Зургийг нэрлэж бичнэ үү

18. Гормон гэж юу вэ?
a. Шингэний зохицуулга
b. эсийн өвөрмөц бодис
c. даавар
19. Гумораль гэж юу вэ?
a. Шингэний зохицуулга
b. эсийн өвөрмөц бодис
c. даавар
20.
Бие
махбодын 3 шингэнийг нэрлэнэ үү?
a. Цус, цөс, шээс b. цус, тунгалаг, шээс
c. цус, тунгалаг, цөс
d. цус, тунгалаг, нугасны шингэн
21. Нойр булчиирхайнаас ямар даавар ялгарах вэ?
a. Инсулин, глюкагон b. эстроген, тестроген c. мелатонин
22. Боргоцой булчирхайнаас ямар даавар ялгарах вэ?
a. Инсулин, глюкагон b. эстроген, тестроген c. мелатонин
23. Зүрхнээс гарч олон салбар салаа үүсгэн биед цусыг тараах
үүрэгтэй цоргот эрхтнийг .................... гэнэ.
a. Уушги b.
зүрх c. цус d.судас
24. Зургийг ажиглаад аль нь тараагуур, хураагуур, хялгасан
судас болохыг нэрлээрэй.

А. ................................
Б. ..................................
В. ..................................
25.
Хураагуур судасны хана
хэдэн давхраатай вэ?
a. Дан давхраатай b. Хоёр давхраатай
c. Гурван давхраатай d. Дөрвөн давхраатай
26. Тараагуур судасны дундаж голч хэдэн мм вэ?
а. 0,01мм b.
0,05мм c. 4-7 мм d. 10мм
27. Ямар судас хавхлагатай байдаг вэ?
а. Тараагуур b.
Хураагуур c. Хялгасан d. Бүгд
28. Ямар судасны 100 мл цусанд хүчилтөрөгч 12мл, нүүрсхүчлийн
хий 45-55мл агууламжтай байдаг вэ?
а. Тараагуур b.
Хураагуур c. Хялгасан d. Бүх судасанд
29. Өгөгдлүүдийг хооронд нь зөв холбоорой.
О2<CO2 тараагуур час
улаан өнгөтэй
O2>CO2 хураагуур хүрэн
өнгөтэй
30. Инсулин ямар үүрэгтэй вэ?
a. Цусан дахь глюкозыг нэмэгдүүлэх
b. Цусан дахь глюказыг бууруулах, уураг, өөх тосны ялгаралыг
дэмжих
c. Цусан дахь глюказыг нэмэгдүүлэх, уураг, өөх тосны
ялгаралыг бууруулах
d. Цусан дахь кальцийг нэмэгдүүлэх
31. Бөөрний жин хэд вэ?
a. 100гр b.
250гр c. 120-160гр d.250-300гр
32. Давсагны эзэлхүүн хэд вэ?
a. 300-400гр b.
250гр c. 120-160гр d.350-400гр
33. Энзим доорх химийн бүлгийн аль төрөлд нь багтах вэ?
a. Нүүрс-ус b. өөх
тос c. уураг d.сахар
34. Уураг задалдаг энзим
a. липаза b.
протеза c. карбогидраза
35. Нүүрс-ус задалдаг энзим
a. липаза b.
протеза c. карбогидраза d.амилаза
36. Цардуулыг задалдаг фермент аль нь вэ?
a. липаза b.
протеза c. карбогидраза d.амилаза
37. Сүүжүүлэгч даавар ямар булчирхайнаас ялгарах вэ?
Хичээл 6 Цусны эргэлт
Хүний цусны эргэлтийн
тогтолцоо
Цусны үндсэн бүрэлдэхүүн: Цусны эзэлхүүний үндсэн хэсэг буюу
55-60 хувийг сийвэн, үлдсэн 40-45 хувийг цусны эсүүд эзэлнэ.
Цусны сийвэн. Энэ бол өнгөгүй, тунгалаг шингэн бөгөөд түүний дотор
цусны эсүүд оршдог.
Цусны сийвэнгийн үүрэг
|
Бодисын солилцоо явагдах орчин
|
Шим тэжээлийн бодисоор эд, эсийг хангах
|
Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг
гадагшлуулах
|
Цусны сийвэнтэй адил өтгөрөл (концентраци) бүхий уусмалыг физиологийн уусмал гэнэ. Бие махбодод шингэн
алдах үед цусыг энэ уусмалаар сэлбэдэг.
Цусны эс: Эдгээр
нь тус бүр өөрийн гэсэн өвөрмөц үүрэгтэй. Тухайлбал, хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг
улаан эс, дархлааны цагаан эс, цусны бүлэгнэлтэд оролцдог цусны ялтастай
байдаг.
Цусны эсүүд
|
Улаан эс эритроцит
|
Цагаан эс лейкоцит
|
Ялтас Тромбоцит
|
Улаан эс: Энэ нь 2 талаасаа хүнхэр, зээрэнцэг хэлбэртэй,
бөөмгүй. Шинэ үүсэхдээ бөөмтэй байх боловч цусанд шилжих үедээ бөөмгүй болно. 4
сар орчим амьдрах чадвартай. Улаан эс нь хүчилтөрөгчийг эс эдэд зөөвөрлөх
үүрэгтэй.
Гемоглрбин:
Төмрөөр баялаг гем ба глобин хэмээх утаслаг уургаас бүрдэнэ. Нэг улаан эсэд 300
сая гемоглобины молекул байна. Уушгинд хүчилтөрөгчтэй нэгдсэн гемоглобиныг оксигемоглобин
гэнэ. Оксигемоглобин нь цусаар дамжин эд эсэд хүчилтөрөгчийг хүргээд тэндээс
эсийн бодисын солилцооны эцэст үүссэн нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн
авчирна. Нүүрсхүчлийг хийг нэгдүүлсэн улаан эсийг карбоксигемоглобин гэнэ.
Цусны
гемоглобин хүчилтөрөгчтэй нэгдсэн үедээ час улаан, харин О2 дутмаг үедээ хүрэн улаан өнгөтэй байна. О2- өөр баялаг цусыг тараагуурын (артерийн) цус, О2 багатай
нүүрсхүчлийн хий ихтэй цусыг хураагуурын (венийн) цус гэнэ.
Цусны ялтас: Энэ нь бөөмгүй, зууван хэлбэртэй 2-4 мкм
хэмжээтэй, 5-8 хоног амьдрах чадвартай. Цус бүлэгнэх цус төлжүүлэх гол үүрэгтэй. Цусны
эсүүд нь ясны химт эд, чөмөг, дэлүү, тунгалгийн зангилаа зэрэгт үүсдэг. Чөмөг,
дэлүүнд тасралтгүй үүсэн цусыг тэжээж байдаг. Цусны эсийг үүсгэгч, хадгалагч
эдгээр эрхтнийг цус
төлжүүлэх эрхтэн гэнэ.
Subscribe to:
Posts (Atom)