ЭСИЙН БҮТЭЦ, ҮҮРЭГ
Эс бол амьд бие махбодын үндсэн шинж чанарыг агуулсан
нэгж мөн. Эс нь амьсгалах, цочрох, өсөж хөгжих, бодисын солилцоо явуулах, үржих
чадвартай. Амьд биеийн эс хэмжээ, хэлбэрээрээ харилцан адилгүй байна. Эсийг анх
1665 онд Р.Гук нээсэн. Эсийн онолыг 1833 онд Т.Шванн, М.Шлейден нар анх
боловсруулсан байна. Эсийг судалдаг шинжлэх ухааныг цитологи гэнэ.
Бүх амьд биеийг эсийн бүтэц байдлаар нь эукариот
прокариот гэж 2 ангилна.
Прокариот
эс нь хамгийн эртний шинж
төрхтэй. Бактер болон хөх ногоон замаг прокариот эстэй.
Бактерийн эс: хуваагдаж үрждэг. Эсийн төв дунд мембран
бүрхүүлтэй, бөөм байхгүй, зөвхөн ганц ДНХ-ийн молекулаас тогтох хромосомтой.
Вирус: Вирус нь уурган бүрхүүлтэй ДНХ юмуу РНХ-ийн
өчүүхэн хэсгээс тогтоно. Бактерийн эсэд амьдрах вирусыг бактерофаг гэнэ.
Бактерофаг
Бактерофаг нь бие толгой, сүүл, сүүлний сэртэн гэсэн
хэсгээс тогтоно. Бактерофаг гэдэсний савханцар нянгийн эсд орохдоо эхлээд
сүүлээрээ түүний гадаргууд бэхлэгдэн бүрхүүлийг устгаж нүхлээд тэр нүхээр ДНХ
дамжин орж бактерийн шим бодисыг ашиглан үржиж, улмаар нянгийн эсийг устгадаг.
Эукариот
эс
Тод ялгарах бөөмтэй, янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг олон
органойдтой эсийг эукариот буюу жинхэнэ бөөмтэй эс гэнэ. Нэг эст замгаас цэцэгт
ургамал хүртэлх, бүдүүлэг биетнээс сүүн тэжээлтэн хүртэлх бүх амьд бие орно.
Цитоплазм
Эс бол бүрхүүл, бөөмийн шингэн /сийвэн/, бөөм гэсэн
үндсэн 3 хэсгээс бүрддэг. Цитоплазм нь эсийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг өнгөгүй
хагас шингэн орчин бөгөөд найрлагандаа 75-85% ус, 10-12% уураг амин хүчил, 4-6%
нүүрс ус, 2-3% өөх тос, липид 1% шим бус бодис агуулдаг.
Эсийн цитоплазмд орших өвөрмөц бүтэц, хэлбэр дүрстэй олон
янзын органойд байдаг.
Органойдуудыг
дотор нь:
- Давхар мембран
бүтэцтэй \пластид, митохондри\
- Дан мямбран
бүтэцтэй \ЭПТ, ГК, Лизосом, Ургамлын эсийн вакуоль\
- Мембран бүтэцгүй
\центройль, рибосом\ гэж 3 ангилна.
Лизосом
Жижиг дугуй хэлбэртэй, уураг нуклейн хүчил, нүүрс ус, өөх
тос липидийг задлах үүрэгтэй. Бүх эукариот эсүүдэд байдаг.
Митохондри
Гол үүрэг нь АТФ нийлэгжүүлэх эсийн өсөлт хөгжил, дулаан
хадгалах, хөдлөх, бодис нийлэгжүүлэх гэх мэт үйл ажиллагаанд зарцуулагдана.
Рибосом
Уураг 60%, рРНХ 40% хоёроос тогтдог. Бөмбөлөг хэлбэртэй.
Рибосом дээр уураг нийлэгждэг. Мембран бүтэцгүй, үүнийг анх АНУ-ын биологич
Г.Паладе 1953 онд нээсэн.
Гольджийн
комплекс
Энэ эрхтэнцэр нь дан бүрхүүлтэй, бие биедээ давхарласан
суваг хоолой, бөмбөлөгөөс бүрдсэн. Италийн эрдэмтэн Камилло Гольджи 1898 онд
нээсэн. Гольджийн аппаратэсийн захад байрлах нүүрс ус нийлэгжүүлэхээс гадна
эсийн бүрхүүлийн найрлаганд ордог шүүрлийн үүрэгтэй. Гольджийн аппаратаас
лизосом үүсдэг.
Эндоплазмын
тор
Эндоплазмын тор нь цүлхэн, олон суваг хоолойноос тогтоно.
Үүнийг 1845 онд Портер нээсэн ба барзгар, гөлгөр гэж 2 ангилна. Эндээс
гольджийн аппарат үүснэ. Эндоплазмын тор нь эс дэх нийлэгжүүлэх үйл ажиллагаанд
оролцоно. Барзгар эндоплазмын тор дээр уураг, гөлгөр дээр нь өөх тос
нийлэгжинэ. Эндоплазмын тор бодисыг зөөвөрлөх, хадгалах үүрэгтэй.
Хөдөлгөөний
органойд
Хөдөлгөөний органойдод сормуус, шилбүүр, эсийн төв
/центройль/ орно. Центройль нь эсэд хөдөлгөөний болон тулгуурын үүрэг
гүйцэтгэнэ. Сормуус, шилбүүр 2 зөвхөн урт, богиноороо ялгаатай.
Пластид
Энэ нь зөвхөн ургамлын эсд байдаг өнгө үзүүлдэг эрхтэнцэр
юм.
Хлоропласт-
Ногоон өнгө\ургамлын навч, иш\
Хромопласт-
шар, яагаан, улаан,... Бусад өнгө \цэцгийн дэлбээ, жимсний хальс\
Лейкопласт-
өнгөгүй \төмс, цардуул\
Хлоропласт. Гадаад дотоод давхар мембран бүрхүүлтэй, түүний гадаад
мембран гөлгөр. Хлоропластын дотор зоос хэлбэрийн тилакойдын мембран давхарлан
граныг үүсгэнэ. Гранууд ламеллын утаслагаар холбогдоно. Граны хөндийг стром
гэнэ. Стромд ДНХ, рибосом байна. Тилакойдын мембранд хлорофиллын мөхлөг байна.
Хлоропластад гэрэл нийлэгжил (фотосинтез) явагдана. Түүний тилакойдод гэрэлтэй шат, стромд
харанхуй шат явагдана.
Бөөм
Бөөм нь цитоплазмаас тусгаарласан хоёр давхар мембран
бүрхүүлтэй. Бүрхүүл, бөөмхөн, бөөмийн шүүснээс бүрдэнэ. Тэрээр бөөрөнхий зууван
хэлбэртэй том эрхтэнцэр. Бөөмийг 1831 онд Р.Браун нээсэн. Удамшлын мэдээлэл
хадгалах, ДНХ-ийн хоёрчлол явуулах, РНХ-ийн хуулбарлалт хийх үүрэгэй.
Өөрөөр хэлбэл:
Бодисын солилцоо явуулах, удамшлын
мэдээлэл хадгалах, дамжуулах, олшруулах үүрэгтэй.
Вакуоль
Эсийн
бүрхүүл
Ok
ReplyDelete