Генетикийн шинжлэх ухааны
судлах зүйл
Генетик нь амьд
бие махбодын шинж тэмдэг удамших ба хувьсах зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан
юм.Генетикийн шинжлэх ухааныг үндэслэгч нь Г.Мендель 1822- 1884 бөгөөд түүний 1865 онд нээсэн
шинж тэмдгийн удамших зүй тогтлыг
1900 онд гурван
өөр орны эрдэмтэд баталгаажуулснаар байгалийн шинжлэх ухааны салбарт генетик
гэсэн нэгэн шинэ салбар үүсчээ.
Удамшлын үр дүнд
эцэг эхийн шинж тэмдэг ,хөгжлийн онцлог дараагийн үе удамдаа дамждаг чадварыг
удамшил гэнэ. Ингэснээр ургамал ,амьтан,мөөг ,бичил биетний зүйл бүрийн шинж тэмдэг үе дамжин хадгалагдах
боломжтой болно.удмын залгамж холбоо нь эсээр ( бэлгийн үржилтэй бодгальд бэлгийн тусгай эс
,бэлгийн бус үржилтэй бодгальд биеийн эсээр ) дамжих
бөгөөд энэхүү эсүүд ирээдүйн бодгалийн шинж тэмдгүүдийг тодорхойлох
генүүдийг агуулна.
Ген гэдэг нь тухайн шинж тэмдгийн хөгжих боломжийг
тодорхойлж байгаа ДНХ-ийн молекулын хэсэг юм.
Ямар нэгэн генээр
тодорхойлогдож байгаа шинж тэмдэг заавал илэрч хөгжих албагүй.шинж тэмдгийн
илрэх боломж нь бусад генүүдийн оролцоо болон гадаад орчны нөхцлөөс ихээхэн
шалтгаалдаг.иймээс генийн илрэх (шинж тэмдэг хэлбэрээр )нөхцлийг
шинжлэх явдал нь генетикийн судлах зүйлийн нэг болно.
Бие махбодын генүүдийн нийлбэрийг генотип гэнэ.
Генотип бол
генүүдийн энгийн нийбэр биш юм . генийн илрэх хэлбэр нь орчны хүчин зүйлээс
ихээхэн хамаарна.энэхүү орчин хэмээх ойлголтод бодгаль болон эсийн оршин байгаа
нөхцлөөс гадна бусад генүүдийн оролцоо багтана. Нэг генотипд хамаарагдах генүүд хөрш зэрэгцээ байгаа бусад
генүүдийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлдэг . нэг зүйлийн бие махбодууд бие
биенээсээ ялгаатай байдаг. Жишээлбэл : бид бүгд Homo sapiens(ухаалаг хүмүүс ) зүйлд хамаарагдах боловч өөр өөрийн онцлогтой
байдаг.ийм онцлог бүх амьтан,ургамалд бий . энэхүү ялгаатай байдлыг хувьсал гэх
бөгөөд зарим үүсмэл хувьсал
удамшдаг.хувьсал нь генийн өөрчлөлтөөс болж үүсдэг.
Бие махбодын
гадаад шинж тэмдгүүдийн нийлбэрийг фенотип гэнэ. Үүнд зөвхөн арьс ,үсний
өнгө,чих хамрын хэлбэр ,цэцгийн өнгө зэрэг гадаад шинжүүд багтаад зогсохгүй бас
биеийн бүтэц, уургийн найрлага,эсийн
хэлбэр огцом түргэн зантай гэх мэт анатоми ,физиологи,биохими,зан авирын бусад
шинж тэмдгүүд хамаарагдана.
Удамшил судлах эрлийзжүүлгийн арга
Эрлийзжүүлэг нь таримал ургамал болон аж ахуйн салбарт эрт үеэс хэрэглэж
ирсэн уламжлалт арга юм .Үүнийг Г.Мендель удамшлын судалгаанд чадамгай
хэрэглэн генетикийн шинжлэх
ухааны үндсэн арга болон хувиргажээ. Тэрээр туршилатндаа анхилуун
үнэрт вандуйг зориуд сонгосон байдаг
.вандуйг үржүүлэхэд хялбар ,өөртөө тоос хүртээдэг,хөгжлийн үе нь богино байхаас
гадна шинж тэмдгээрээ бие биенээсээ ялгаатай олон сортуудтай.
No comments:
Post a Comment