Friday, May 8, 2020

Дасан зохиодлогоо Адаптаци




ДАСАН ЗОХИЛДЛОГОО (Адаптаци)
Организм гадаад орчиндоо дасан зохицох гэдэг бол түүхэн хувьслын гол үр дүн юм. Адаптаци нь амьд биеийн үр төлөрхөг чанар, өрсөлдөх, амьдрах чадвараар илэрхийлэгдэнэ. Орчны хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөлд зохицон амьд организмд морфофизиологиин шинж тэмдэг үүсэж хөгжих үйл явц буюу өөрийгөө хувирган дасгах процесс, өргөн утгаараа амьдрах орчиндоо зохицох үзэгдэл юм.
Ивээлт өнгө
Оршин амьдарч буй орчныхоо өнгийг дагаж хувьсдаг. Загас нуруугаараа бараан байдаг. Амьтан, ургамлын өнгө орчноо дагаж улирлын байдлаар хувьсаж өөрчлөгдөнө. Ивээлт өнгө нь ихэнхдээ бие хамгаалах чадвар багатай амьтанд онтогенезийн эрт шатанд (өндөг, авгалдай, ангаахай) бии болдог. Жишээ нь: байцааны цагаан эрвээхэйн авгалдай нь ногоон өнгөтэй байснаа нисэхдээ цагаан болдог.
   
Үргээх өнгө
Ихэвчлэн өөрийгөө хамгаалах чадвар сайтай амьтад хурц тод үргээх өнгөтэй. Амьд биеийг орчных нь дундаас хурц өнгө, толбоор гоц сод ялгаж өгдөг. Улаан, шар, xap өнгө хосолсон оайна. Жишээ нь: балт зөгий, шар зөгий үхэр хэдгэнэ, муухай амт үнэртэй шавьж, хорт аалз, хортой могой зэрэг хортой буюу хатгах, хорсгох чадвартай амьтан ийм өнгөтэй байна. Үргээх өнгө зүс нь хамгаалалтын хэрэгсэл болох үс, өргөс, хатгуур, халуун буюу элдэв хурц үнэртэй шингэн ялгаруулах чадвартай хосолсон байна. Хурц тод өнгийн амьтдыг махчин амьтан идэх нь бага.
Мимикри (Дуурайх үзэгдэл).
Биеийн хэлбэр, төрх байдал, өнгө зүсээр навч, мөчир, чулуу зэрэг юмсын аль нэгтэй адил төсөөтэй болно. Энэ нь хоёр янз байна:
       А. Өнгө зүсийг дуурайх. Өөрийгөө хамгаалах чадвартай амьтаны өнгө зүсийг нь дуурайна. Хатгуургүй зөгий, хэдгэнэтэй маш төсөөтэй сэрчигнүүр ялаа, арслан ялаа, хорт могойтой адил өнгө хэлбэр дүрстэй хоргүй могой байдаг.

            Б. Хэлбэр дүрсийг нь дуурайх. Амьд ба амьгүй биетийн хэлбэр дүрсийг нь дуурайна. Жишээ нь: Зүү загас далайн ёроолын өвсийг дуурайна, далайн морьхон ургамлыг, навчин хорхой модны навчтай, савхан хорхой модны мөчиртэй адил, кобраг дуурайдаг гүрвэл байдаг
   

Идэвхигүй хамгаалалтын хэрэгсэл
Амьд биед биеэ хамгаалах хэрэгсэл болох бүтцийн элдэв онцлогууд үүсдэг. Амьтдад хуяг бамбай, хитин бүрхүүл, зөөлөн биетний дун, яст мэлхийн хуяг, зарим амьтдын өргөс (зараа) бий. Ургамалд амьтан идэхээс хамгаалах өргөс хатгуур (кактус, нохойн хошуу, тошлой г.м.), кртикул байхаас гадна зарим зүйл ургамлын (халгай) хатгуур өргөс органик хүчил, алкалойд агуулсан тул түлж хайрдаг.

Физиологийн адаптаци
А. Тогтвортой: Амьд организмын физиологийн хэмжигдэхүүн тогтмол шинж чанартай байна. Жишээ нь: Хүний биеийн температур, цусан дахь caxap, давсны хэмжээ тогтмол.
Б. Хөдөлгөөнт: Амьдралынхаа туршид амьд биет орчны температур, чийг, давсжилтын хэлбэлзэлийг тэсвэрлэх боломж олгоно. Орчин нөхцөл өөрчлөгдөхөд физиологийн хэмжигдэхүүн дагаж зохицдог. Жишээ нь: Орчны давслаг ихсэхэд эс, эд дэхь осмосийн зохицуулга хүчтэй болдог.
Биохимийн адаптаци
Макромолекулын төвшинд бодисын солилцооны дүнд явагдаж буй олон янзын урвалууд (исэлдэх, ангижрах) өөрчлөгдөхөд зохицох. Өөрчлөгдөж байгаа нөхцөлд организм өөрийгөө зохицуулна, Хуурай газрын амьтдын биеэс хортой бодис аммиак нь шээстэй хамт шээсний хүчил болон гадагшилдаг бол усны амьтдад амьсгалын эрхтний гадаргаас чөлөөт аммиак байдлаар орчинд ялгардаг.
3ан авирын адаптаци
Идэш тэжээл ховордох үед ичих, нүүх, хоол тэжээлээ нөөцлөх, хүйтэн үед орон байраа засах, дайснаас зугтах, opoo хөөцөө, xoc үүсгэх, үр төлөө асрах хамгаалах зэргийг үр төлдөө зааж сургаж буй үйл явц юм.
    


Биологийн молекулууд




БИОЛОГИЙН МОЛЕКУЛУУД
Амьд биед усны үүрэг, ач холбогдол
Ус нь устөрөгчийн хоёр атом, хүчилтөрөгчийн нэг атомаас тогтсон химийн нэгдэл юм. Химийн томьёо нь Н2О. Хүчилтөрөгчийн атом гадаад давхраандаа 6 электронтой бөгөөд дундын хос үүсгэж усны молекулыг үүсгэдэг.


Усны молекул дахь хүчилтөрөгчийн атом хасах цэнэгтэй, устөрөгчийн атомууд нь ковалент холбоогоор холбогддог.




Хоёр хүчтэй цахилгаан сөрөг атом устөрөгчийн атомаар дамжин холбогдсон холбоог устөрөгчийн холбоо гэнэ.
Усны биологийн үүрэг: Амьд бие махбодод усны үүрэг тун их юм.
1.    Ус нь эсийн дотоод даралтыг хэвийн байлгаж эсийн хэлбэр бүтцийг хадгалах үүрэгтэй.
2.    Бие махбодод явагдах бодисын солилцооны болон энергийн солилцооны бүхий л урвалууд усан орчинд явагддаг. Өөрөөр хэлбэл, ус бол хамгийн түгээмэл уусгагч бөгөөд түүнд ихээхэн хэмжээний шим ба шим бус бодисууд ууссан байдаг. Учир нь бие махбодын 70% орчмыг ус эзэлдэг. Гэхдээ бие махбодод агуулагдах усны хэмжээ нас, хүйсээс шалтгаалан өөрчлөгддөг.
Тухайлбал: Хүний үр хөврөлд агуулагдах усны хэмжээ 100% байдаг бол нас ахих тусам багасаж настай хүмүүст 50% болтлоо буурдаг. Эсэд усны хэмжээ буурахад бодисын солилцоо буюу эсэд явагдах химийн урвалууд удааширдаг. Хүүхэд бодисын солилцооны эрчимт чанар өндөр, шим бодисуудын усархаг байдал илүү тул ус их зарцуулагдана. Хүүхдийн 1 кг жинд 100-150 гр ус шаардагддаг байна. Түүнээс гадна эрхтэн тус бүрд агуулагдах усны хэмжээ мөн л ялгаатай.
Ус нь ихэвчлэн бүдүүн гэдэснээс шимэгдэж цусанд нийлэн, эд эрхтнүүдэд (элэг, булчин, арьс гэх мэт) очдог. Цусан дахь усны агууламж харьцангуй тогтвортой. Хоол ундны хамт биед орсон усыг гаднаас авсан ус гэх ба биеийн бүх усны 80-85% орчмыг эзэлнэ. Харин бодисын солилцооны үед үүссэн усыг дотор ус гэх ба 10-15% байна. 100гр нүүрс ус бүрэн исэлдэн задрахад биед 55,6мл ус үүснэ.
            Ус бол бие махбодын дулаан зохицуулгын чухал хүчин зүйл болдог. Амьсгалах явцад биеэс алдагдах дулааны 25% орчим нь ууршилтаар гарах ба мөн төдий хэмжээний дулааныг арьсны гадаргуугаар хөлрөлтөөр алддаг байна. Иймээс хүний биед хоногт 2,5-3,0 л орчим ус хэрэгтэй.








Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг
            Нүүрс ус нь нүүрстөрөгч (C), устөрөгч (H), Хүчилтөрөгч (O) гэсэн гуравхан элементээс бүтэх ба СН2О гэсэн ерөнхий томьёонд захирагдах нэгдлүүд хамаарна. Байгаль дээр хамгийн их тархалттай шим бодис бөгөөд та бүгдийн хамгийн сайн мэдэх ургамлын эсийн ханыг бүрдүүлэгч эслэг, төмс, гурилд агуулагдах цардуул зэргийг нэрлэж болох юм. Нүүрс усыг химийн бүтэц найрлагыг үндэслэн 3 ангилдаг.

            Шим бодисууд нь байгаль дээр олон тооны бага молекултай жижиг хэсэг (мономер)-ээс бүтэх ба тэдгээр нь өөр хоорондоо нэгдэж макромолекулыг (полимер) үүсгэдэг.
            Моносахар. Хэрэв тухайн нүүрс ус зөвхөн нэг мономерээс тогтсон бол моносахар гэнэ. Моносахаруудын нэр –оз төгсгөлтэй байна. Моносахарт агуулагдах нүүрстөрөгчийн тооноос хамааруулж тэднийг нэрлэдэг. Жнь: 3н нүүрстөрөгчөөс тогтсон бол триоз, 4н нүүрстөрөгчөөс бүтсэн бол тетраз гэх мэт нэрлэнэ.
            Дисахар. Энэ нь 2 моносахаридаас тогтсон нүүрс ус юм. Моносахарын нэгэн адил –оз төгсгөлтэй байна. Байгаль дээр хамгийн өргөн тархалттай дисахар бол сахароз лактоз, мальтоз, целлобиоз юм.
            Полисахар. Полисахар нь олон тооны моносахараас бүтсэн нүүрс усыг хэлнэ. Та бүгдийн хамгийн сайн мэддэг полисахарт цардуул , эслэг зэрэг орно.
            Цардуул нь байгаль дээр өргөн тархалттай. Ургамлын фотосинтезийн үед үүссэн нүүрс ус нь булцуунд шим тэжээлийн бодис хэлбэрээр хадгалагдана. Төмс, үр тарианы ургамалд их хэмжээтэй агуулагддаг.
            Эслэг нь ургамлын эсийн ханыг бүрдүүлдэг. Аливаа мод, жимс жимсгэнэ, үр тарианы хальсанд их хамжээтэй агуулагдана.
Нүүрс усны биологийн үүрэг: Нүүрс усны биологийн үүрэг нь асар их. Үүнд:
1.    Энергийн эх булаг болдог ба 1г нүүрс ус задрахад 4,1 ккал энерги үүснэ.
2.    Шаардлагатай үед хэрэгтэй нөөц тэжээлийн үүрэг гүйцэтгэдэг.
3.    ДНХ, РНХ, уургийн найрлага ходоодны шүүс салслаг шингэний найрлагад орж бүтцийг бүрдүүлдэг.
4.    Хамгаалах үүрэг гүйцэтгэдэг (иммунолобулины найрлагад байдаг).
5.    Тулгуурын механик үүрэгтэй (Яс мөгөөрсний найрлагад оролцдог).
Өөх тосны бүтэц түүний биологийн үүрэг
Өөх тос нь глицерин, тосны хүчлээс тогтсон нийлмэл нэгдэл юм. Өөрөөр хэлбэл, гурван атомт спирт болон тосны хүчлийн нийлмэл эфир юм. Химийн шинжлэх ухаанд 200 гаруй тосны хүчлүүд судлагдсанаас 30 орчим хувь нь хүн ба амьтны өөх тосны найрлагад оролцдог болохыг тогтоогоод байна. Тосны хүчлийн молекул нь карбогидратын гинж болон карбоксил бүлгээс бүтнэ.
      Карбогидратын гинж дэх СН2-ийн тоо олон байдаг тул R буюу радикалаар товчилж бичиж болно. Өөх тосны молекул дахь тосны хүчлүүд нь ханасан, ханаагүй тосны хүчлүүд байна. Хэрэв эсийн мембраны бүтцийн ихэнх нь ханаагүй өөхний хүчил байвал бодисын солилцооны эрчим нэмэгдэх бөгөөд энэ нь хөгшрөлтийг сааруулах хүчин зүйл болдог.
Өөх тосны биологийн үүрэг:
1.    Өөх тос нь эсийн мембраныг бүрэлдүүлж түүний сонгон нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг.
2.    Мэдрэлийн импульс дамжуулах, эс хоорондын харилцааг бий болгодог.
3.    Өөх тос нь тэжээллэг чанар өндөр учраас бие махбодод энергийн эх үүсвэр болдог. 1 кг өөх тос исэлдэн задрахад 9,1 ккал энерги үүснэ.
4.    Эд эрхтнийг механик үйлчлэлээс хамгаална.
5.    Ургамал амьтанд дулаан тусгаарлагч үүрэгтэй.
6.    Биологийн идэвхт даавар, аминдэмийн үндсэн найрлагад оролцдог.
7.    Нөөц шим тэжээлийн бодис болдог.
Уургийн бүтэц, найрлага, биологийн үүрэг
Амьд бие махбодын найрлагад оролцлог шим бодисуудаас (нүүрс ус, өөх тос гэх мэт) онцгой чухал бөгөөд бүтцээрээ хамгийн нийлмэл нэгдэл бол уураг юм. Уургийг бүрдүүлдэг мономерийг аминхүчил гэнэ. Амин хүчил нь найрлагандаа амин болон карбоксил бүлэг агуулсан байна.
      Амин хүчил бүр өвөрмөц хажуугийн хэлхээ (гинж) буюу радикал R бүлэг агуулдаг.
Радикал бүлэг нь бүтэц, хэлхээ, устай харилцан үйлчлэлцэх чанар зэрэг байдлаараа бие биеэсээ ялгардаг. Амин хүчлүүд нь өөр хоорондоо амин болон карбоксил бүлгээр нэгдэж уургийн макромолекулыг үүсгэдэг. Уургийн молекулыг анхдагч, хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч бүтэцтэй гэж ангилдаг. Эдгээр бүтэц үүсэхэд пептидийн, ковалентийн, ионы, устөрөгчийн, дисульфидын холбоо оролцдог.
Уургийн ахндагч бүтэц. Олон тооны амин хүчлүүд өөр хоорондоо карбоксил бүлэг, амин бүлгээрээ холбогдож полипептид холбоо үүсгэсэн макромолекулыг уургийн анхдагч бүтэц гэнэ.
Уургийн хоёрдогч бүтэц. Уургийн анхдагч бүтэц бүхий полипептидын гинж орон зайд устөрөгчийн холбоогоор холбогдож ороомог хэлбэртэй макромолекулыг үүсгэхийг уургийн хоёрдогч бүтэц гэнэ. Хоёрдогч бүтэц бүхий уургууд анхдагч уургаас бат бөх байна.
Уургийн гуравдагч бүтэц. Устөрөгчийн холбоо бүхий уургийн хоёрдогч бүтэц орон зайд дахин мушгиралдахдаа ионы болон дисульфидын холбоогоор холбогдож уургийн гуравдагч бүтцийг үүсгэнэ. Гуравдагч бүтэц нь уургийн молекулын хэлбэрийг бөмбөлөг, эсвэл утаслаг байхыг тодорхойлдог. Тухайлбал: Хүн ба амьтны цусны найрлагад тогтмол хэмжээтэй агуулагддаг альбумин, глобулин уургууд бөмбөлөг хэлбэртэй бөгөөд бие махбодыг уургаар хангах үүрэгтэй.
Уургийн дөрөвдөгч бүтэц. Хоёр болон түүнээс дээш тооны полипептидийн гинж өөр хоорондоо нэгдэж уургийн дөрөвдөгч бүтцийг үүсгэнэ. Дөрөвдөгч бүтэцтэй уурагт цусны гемоглобин уураг орох бөгөөд эс, эдэд хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй.











Уургийн биологийн үүрэг. Уураг нь амьд бие махбодын үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Үүнд:
1.    Катализатор үүрэг. Эсийн доторх олон янзын химийн урвал нь энзим хэмээх биологийн катализаторын тусламжтайгаар явагддаг.
2.    Бүтцийн үүрэг: Амьд бие махбодын эсийн химийн найрлагын 16-18%-ийг уураг эзэлдэг.
3.    Энергийн үүрэг: 1гр уураг бүрэн задрахад 17,15 кж (4,1ккал) дулаан ялгардаг.
4.    Зөөх үүрэг: уураг нь эсийг хүчилтөрөгчөөр хангах, нүүрсхүчлийн хийг зайлуулахад зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Мөн өөх тос, эрдэс бодисуудыг өвөрмөц бүтэц бүхий уургууд тээдэг.
5.    Удамшил дамжуулах үүрэг: Удамшил дамжуулах процесст энгийн уураг гистон ба нуклейн хүчлээс (ДНХ, РНХ) тогтсон нийлмэл уураг болох нуклеопротейд гүйцэтгэдэг.
6.    Хамгаалах үүрэг: Гадаад орчны таагүй хүчин зүйл болон дотоод орчны тогтмол байдал алдагдахын эсрэг төрөл бүрийн хамгаалах үүрэгтэй уургууд байдаг.
7.    Зохицуулах үүрэг: Цусны болон эсийн осмос даралт, орчны рН-ийг тогтмол хэмжээнд хадгалах, бодисын солилцоог зохицуулах, хянах гормонууд нь уургаас бүтсэн байдаг.
8.    Тэжээлийн бодисын үүрэг: Өндөг, мах, махан бүтээгдэхүүн, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд уургаар баялаг.
9.    Агших үүрэг: Булчингийн агшилт, сулралтад олон уураг оролцдогоос гол үүргийг актин ба миозин гүйцэтгэдэг. Уургийн эдгээр үндсэн үүрэг нь тэдгээрийн бие махбодод гүйцэтгэдэг үүрэг, ач холбогдлыг хангалттай харуулдаг.

Тест даалгавар




Биологийн хичээлийн даалгавар
1.     Ууссан бодис уусгагчийн молекулд жигд тархан байршихад чиглэсэн процессийг ................... гэнэ.
a.     Осмос   b. диффуз   c.энзим            d. концентраци
2.     Диффузын хурд нь ..................... хамаарна.
a.     Осмос   b. температур           c.энзим           d. концентраци
3.     Хүний бие махбодод ашигтай эрчим хүч үүсгэгч нүүрс-ус, өөх тос болон эсийн бүтцийг бүрдүүлэгч уураг, амьдралын хэвийн үйл ажиллагааг зохицуулагч амин дэм, эрдэс бодисыг ....................... гэнэ.
4.     Хоол боловсорч шингэх үе шатыг бичнэ үү
a.     .........................................
b.     .........................................
5.     Хоолыг зажлах үед норгож зөөллөх, залгихад хялбар болгох үүрэгтэй зүйл юу вэ?
a.     Шүд       b. хэл           c.шүлс            d. амилаза
6.     Ходоодны салст бүрхэвчийн хонхорт байрлах булчирхайнаас хоногт ....л шүүс ялгарах ба энэ нь ходоодыг .............................................. хамгаална.
a.     2л, ходоодийг хамгаална
b.     1л гэмтэхээс
c.     3л, өөрийн шүүсэнд түлэгдэж, гэмтэхээс
d.     2л, өөрийн шүүсэнд түлэгдэж, гэмтэхээс
7.     Элэг ямар үүрэгтэй вэ?
a.     Бодис нийлүүлэх, задлах, хадгалах, эрдэс, витаминыг эргэлтэнд оруулах, хоргүйжүүлэх үүрэгтэй.
b.     Бодис нийлүүлэх, задлах, хадгалах, эрдэс, витаминыг эргэлтэнд оруулах үүрэгтэй.
c.     Витаминыг эргэлтэнд оруулах, хоргүйжүүлэх үүрэгтэй.
d.     Нөөцлөх, витаминыг эргэлтэнд оруулах үүрэгтэй.
8.     Хүний ялгаруулах эрхтэнд юу юу орох вэ?
..........................................................................................................................................................................................................................................................................................................................
9.     Бөөр нь .........................., ....................................... бүрдэнэ.
a.     Цуглуулах цорго, шулуун суваг
b.     Холтослог давхраа, тархилаг давхраа
c.     Холтослог давхраа, цуглуулах цорго
d.     Аль нь ч биш
10.  Хүнд хоногт хэдэн л орчим анхдагч шээс үүсэх вэ?
a.     80-100                      b.160-260          c. 165-180         d.150-180
11.  Эцэсийн шээс хоногт хэдэн л үүсэж гадагшилах вэ?
a.     1,5   b. 1       c. 1.8    d. 2-2.5
12.  Шээс үүсэх нь ямар ямар дараалалаар явагдах вэ? Гүйцээж бичнэ үү.
a.     Түүдгэнцэрийн шүүлт
b.     ......................................
c.     Шүүрэл
13.  Бөөр нь холтослог давхраа, ............................. аас бүрдэнэ.
a.     цуглуулах цорго      b. гадагшлуулах цорго            
c. Тархилаг давхраа           d. Шулуун суваг
14.  Эцэсийн шээсний ихэнхийг ............................................................ эзэлнэ.
            A. Шээг, шээсний хүчил           b. Цусны дүрс элемент            c. амин хүчил
15.  Цуснаас илүүдэл бодисыг ялгаж чадахгүй болж бөөрний үндсэн үйл ажиллагаа алдагдахыг бөөрний .................. гэнэ.
a.     чулуужилт        b. үрэвсэл        c. дутмагшил                d. задгайрал
16.  Хоолойн ангина зүрхэнд нөлөөлсөн/ гүйлсэн булчирхайн өвчин/, хорхойтсон шүдний нян бөөрийг өвчлүүлэхийг ………………………гэнэ.
a. нефрит         b. Нефрон        c. Бөөрний тэвш
17.  Зургийг нэрлэж бичнэ үү

 





18.  Гормон гэж юу вэ?
a.     Шингэний зохицуулга           b. эсийн өвөрмөц бодис          c. даавар
19.  Гумораль гэж юу вэ?
a.     Шингэний зохицуулга           b. эсийн өвөрмөц бодис          c. даавар
20.  Бие махбодын 3 шингэнийг нэрлэнэ үү?
a.     Цус, цөс, шээс          b. цус, тунгалаг, шээс              c. цус, тунгалаг, цөс
d. цус, тунгалаг, нугасны шингэн
21.  Нойр булчиирхайнаас ямар даавар ялгарах вэ?
a.     Инсулин, глюкагон    b. эстроген, тестроген             c. мелатонин
22.  Боргоцой булчирхайнаас ямар даавар ялгарах вэ?
a.     Инсулин, глюкагон    b. эстроген, тестроген             c. мелатонин
23.  Зүрхнээс гарч олон салбар салаа үүсгэн биед цусыг тараах үүрэгтэй цоргот эрхтнийг .................... гэнэ.
a.     Уушги          b. зүрх             c. цус               d.судас
24.  Зургийг ажиглаад аль нь тараагуур, хураагуур, хялгасан судас болохыг нэрлээрэй.
..............................
                  Б. ..................................
                  В. ..................................



25.  Хураагуур судасны хана хэдэн давхраатай вэ?
a.     Дан давхраатай                   b. Хоёр давхраатай     
      c. Гурван давхраатай                d. Дөрвөн давхраатай
26.  Тараагуур судасны дундаж голч хэдэн мм вэ?
а. 0,01мм          b. 0,05мм          c. 4-7 мм          d. 10мм
27.  Ямар судас хавхлагатай байдаг вэ?
а. Тараагуур     b. Хураагуур                c. Хялгасан                  d. Бүгд
28.  Ямар судасны 100 мл цусанд хүчилтөрөгч 12мл, нүүрсхүчлийн хий 45-55мл агууламжтай байдаг вэ?
а. Тараагуур     b. Хураагуур                c. Хялгасан                  d. Бүх судасанд
29.  Өгөгдлүүдийг хооронд нь зөв холбоорой.
О2<CO2                                   тараагуур                     час улаан өнгөтэй
O2>CO2                                   хураагуур                     хүрэн өнгөтэй
30.  Инсулин ямар үүрэгтэй вэ?
a.     Цусан дахь глюкозыг нэмэгдүүлэх
b.     Цусан дахь глюказыг бууруулах, уураг, өөх тосны ялгаралыг дэмжих
c.     Цусан дахь глюказыг нэмэгдүүлэх, уураг, өөх тосны ялгаралыг бууруулах
d.     Цусан дахь кальцийг нэмэгдүүлэх
31.  Бөөрний жин хэд вэ?
a.     100гр           b. 250гр            c. 120-160гр     d.250-300гр
32.  Давсагны эзэлхүүн хэд вэ?
a.     300-400гр     b. 250гр            c. 120-160гр     d.350-400гр
33.  Энзим доорх химийн бүлгийн аль төрөлд нь багтах вэ?
a.     Нүүрс-ус      b. өөх тос         c. уураг            d.сахар
34.  Уураг задалдаг энзим
a.     липаза         b. протеза        c. карбогидраза
35.  Нүүрс-ус задалдаг энзим        
a.     липаза         b. протеза        c. карбогидраза    d.амилаза
36.  Цардуулыг задалдаг фермент аль нь вэ?
a.     липаза         b. протеза        c. карбогидраза     d.амилаза
37.  Сүүжүүлэгч даавар ямар булчирхайнаас ялгарах вэ?