Дасан зохилдлогоо (Адаптаци )
Ургамал амьтны
зүйлүүд тухайн амьдарч буй орчин ,нөхцөлдөө гайхалтай дасан зохицсон байдаг.
Орчин нөхцөлдөө төрөл бүрийн чиглэлээр нэн өндөр түвшинд дасан зохицсоны
нотолгоог амьд бие махбодын бүтэц онцлогоос төвөггүй тодорхойлж болно. Амьд бие
махбодын дасан зохилдлогоо хэмээх ойлголтод зөвхөн биеийн гадаад бүтэц ,хэлбэр
төдийгүй тэдгээрийн дотоод бүтэц,үйл ажиллагааг авч үздэг. Жишээ нь : хивэгч
амьтдын хоол боловсруулах замын эрхтний хэмжээ уртасч ,нарийн нийлмэл бүтэцтэй
болсон нь ургамалаар хооллоход дасан зохицсоны үр дүн юм .
Амьдрах орчны
тодорхой нөхцөлд тухайн зүйлийн амьдралын өвөрмөц байдлыг илэрхийлдэг онцлог
шинжийн цогц нэгдлийг дасан зохилдлогоо гэнэ.
Амьд бие махбодын
дасан зохилдлогоог түүний амьдрах ба өрсөлдөх чадвар,үр төлөрхөг чанараар тус тус тодорхойлно.
Амьдрах чадвар: Амьдралын тухайн орчинд амьд бие махбодын генотипд эрс өөрчлөлт орохгүйгээр
хэвийн өсч ,хөгжих чанарыг амьдрах
чадвар гэнэ.
Өрсөлдөх чадвар: Идэш тэжээл ,амьдрах нутаг,орон байр ,эсрэг
хүйсийн бодгаль зэрэг амьдралын чухал хэрэгцээт зүйлсийн төлөө тэмцэн тэсвэрлэх
амьд үлдэх ,ялан дийлэх амьд бие махбодын чанарыг өрсөлдөх чадвар гэнэ.
Үр төлөрхөг чанар: Тухайн зүйлийн идээшин амьдарч буй амьдрах орчны
нөхцөлд зүйлийг бүрдүүлэгч бодгалиудын хэвийн үржих чадвар гэнэ.
Бодгаль биеийн
дасан зохилдлогооны хэлбэрүүд
Морфологийн дасан зохилдлогоо :
Түүхэн хувсах
хөгжлийн явцад хэлбэржсэн амьд бие махбодын биеийн гадаад хэлбэр бол
морфологийн дасан зохилдлогооны үр
дүн байдаг. Агаарын орчинд зохицон
шувууд нисэх үедээ хөлөө татаж ,их биендээ нягт шахаж байрлуулах ба тэд чихний
дэлбэнгүй . ивээх ,үргээх өнгө,дуурайх үзэгдэл
No comments:
Post a Comment