Эсийн хуваагдал
Амьд биеийн өөртөө ижил удам төрүүлэх чанарыг үржил гэнэ. ДНХ-ийн
моекулын өөрөө хоёрчлогдох үзэгдлийг молекулын төвшинд явагдаж байгаа үржлийн
нэг хэлбэр гэж болно. Амьд биетүүд бүгдээрээ митоз хуваагдалд үндэслэгдэн
үрждэг. Амьд биеийн үржлийг бэлгийн ба бэлгийн бус гэж ангилдаг.
Нэг эх эс хуваагдаж түүнээс 2 эс
үүсэхийг эсийн үржил гэнэ. Шинж тэмдэг удам дамжин удамших чанарыг эсийн
хуваагдал бүрдүүлдэг.
Митоз хуваагдал
Митоз буюу грекээр криокинез гэдэг нь карион-бөөм, кинезис- хөдөлгөөн
өөрчлөлт гэсэн утгатай. Энэ хуваагдлыг анх ургамлын эсээс И.Д.Чистяков 1874 онд, амьтны эсээс П. И.Перемежко 1878 онд тус тус илрүүлжээ. Эсийн хуваагдалын
тайван үеийг интерфазын үе гэдэг. Энэ үед эс хуваагдах бэлтгэлээ хийдэг. Энэ
үед хромосомын ДНХ 2 дахин нэмэгдэх, Цитоплазм
дахь органоидын тоо олшрох, эсийн хуваагдлын үед зарцуулагдах эрчим хүчний эх
үүсвэр болдог АТФ нийлэгжих, эсийн төв болон хромосом холбогддог. Үүний дараа
профазын үе байна. Үүнд бөөмийн эзэлхүүн ихсэж, хөөж томордог. Бөөм дотор нарийхан
утаслаг биес тодрон харагдаж эхэлдэг. Тэр бол хромосомууд юм.
Энэ үед хромосомууд мушгирч, түүний улмаас богиносож бүдүүрэн гэрлийн
микроскопоор харагдахуйц хэмжээтэй болдог. Хромосомууд бие биенээсээ тод
ялгаран тусгаарлагдаж, тэдний хэлбэр, бүтэц, тоо, хэмжээг тоолж тодорхойлж
болхуйц болно. Хромосом нь утаслаг, нягт бие бөгөөд дундуураа нарийсан
тасархайтаж хэд хэдэн хэсэгт хуваагдсан байна. Ингэж тасархайтаж нарийссан
хэсгүүдийг гурви гэнэ.
Гурви нь анхдагч ба хоёрдогч гэсэн 2 янз байна. Хромосо нь ДНХ-ийн мушгирч эрчлээтсэн 2 утаслагаас бүрдэнэ. Утас тус бүрийг хроматид
гэнэ. Энэ үед эсийн центриоль 2 талруу
салж хоорондоо улам холдсоор 2 талын
туйлд очиж байрладаг. Центриолуудыг хооронд нь холбосон утаслаг үүсдэг. Үүнийг
хуваагдлын ээрүүл хэлбэрт бие гэнэ. Хромосомууд цитоплазмын дотор эмх
замбараагүй чөлөөтэй байрлана. Ингэж профаз дуусна.
Метафазын
үе
Энэ үед хромосомууд эсийн төвд ойртон эгнэж байрлаж
ээрүүл хэлбэрт биед нэг нэгээрээ холбогддог. Үүний дараа Хромосом тус бүрийн xoc хроматид
эсийн 2 туйлруу
нэг нэгээрээ салж эхэлдэг. Энэ нь дараагийн үе эхэлхийг илтгэдэг.
Анафазын
үе
Энэ үед хроматидуудыг төл хромосом гэж болно. Төл
хромосом нь эсийн 2 салж очино. Салж 2 талд очиход ээрүүлийн утас агшиж төл
хромосомуудыг тулруу татдаг. Хромосом ингэж шилжихэд АТФ зарцуулагддаг.
Телофазыын үе
Энэ үед эсийн 2 талын туйлд ойртож
байрласан хромосомуудын мушгирсан эрчлээс задарч хуваагдалд ороогүй эсийн бөөмд
байдагтайгаа адил хоорондоо орооцолдсон урт утаслаг хэлбэртэй болно.
Хуваагдлаас үүссэн төл бөөмийн дотор хромосомын эрчлээс тайлагдаж байх энэ үед
бөөмийн бүрхүүл шинээр бүрэлдэж, бөөмхөн буй болж, интерфазын үед байдагтай
адил бөөмийн бүтэц бүрэн сэргэнэ. Телофазын явцад цитоплазм хуваагдаж, шинэ
үүссэн хоёр төл эс хоорондоо бүрэн тусгаарлагдана. Эдгээр төл эсүүдийн бүтэц,
хромосомын бүрэлдэхүүн нь эх эстэйгээ яг адилхан байна.
Ихэнхи амьд биеийн
профазаас телофазыгдуустал митоз хуваагдлын шат 1-2 цаг үргэлжилнэ. Гэтэл интерфазын үргэлжпэх хугацаа үүнээс олон дахин их
байна. Митоз хуваагдлын биологийн ач холбогдол нь 2 төл эсийн бөөмд хуваагдан очих хромосомыг яг
тэнцүү хуваарилдагт оршино.
Энэ нь эх эсийн бөөмд
агуулагдаж байсан удамшлын мэдээллийгтөл эсийн бөөмүүдэд бүрэн гүйцэд дамжуулах
үүргийг митоз хуваагдал хангадаг гэсэн үг юм. Хэрэв хуваагдлын хэвийн явц
алдагдаж гажвал төл эсийн хромосомын тоо эх эсийнхээс илүү юмуу дутуу болж,
эсийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч эс үхэх юмуу мутаци үүсэхэд хүрнэ.
Хромосомын TOO
Амьд
биеийн зүйл тус бүрд хромосмын тоо тогтмол байдаг. Нэг эсийн бөөмд байгаа
хромосомууд үргэлж xocoopoo байдаг. Ж нь: хүн 23 xoc буюу 46 хромосомтой байна. Xoc хромосомууд
хоорондоо адилхан байдаг. Өөр өөр хосыг бүрдүүлж байгаа хромосомууд хоорондоо
хэлбэр, хэмжээ, анхдагч ба хоёрдогч гурвиудын байрлал зэргээрээ ялгаатай
байдаг.
Нэг
бөөмд агуулагдах нийт хромосомыг хромосомын бүрдэл гэдэг. Ямарч амьд биеийн
эсийг гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын хувьд биеийн эс-сомат, бэлгийн эс-гамет
гэж хуваана. Биеийн эс бол биеийн эд эрхтнүүдийг бүрдүүлдэг эс бөгөөд диплоид (xoc) бүрдэл бүхий (2n) хромосомтой байдаг. Бэлгийн эсийн бөөм хромосомын гаплоид буюу дан(п)
бүрдэлтэй байна.
Амитоз үржил
Амитоз буюу эсийн шууд хуваагдах үржлийн
үед хуваагдлын ээрүүл хэлбэрт бие үүсэхгүй. Эсийн интерфазын үед байсан
янзаараа амитоз үеийг өнгөрүүлнэ. Ихэнхи тохиолдолд эсийн бөөм дундуураа
нарийсан тасархайтаж 2 хэсэгт хуваагдах бөгөөд
түүнийг дагалдаж цитоплазм 2 хуваагдсанаар
амитоз хуваагдал дуусна. Хромосомыг ижил тэнцүү хуваадаг ээрүүл хэлбэрт бие
үүсэхгүй учир хуваагдлаас үүсэх 2 төл
эсд хромосом тэнцүү биш хуваагдах тохиолдол байна. Энэ үед 2 төл эсийн аль нэг нь л амьдардаг. Амитоз
хуваагдлын үр дүнд ганц эс үүсэж байвал үүнийг эсийн үржпийн жинхэнэ хэлбэр гэж
үзэж болохгүй. Амитоз хуваагдлыг эсийн энгийн, түргэн, боловсронгуй биш
хуваагдлын хэлбэр гэж үздэг.
No comments:
Post a Comment