Wednesday, November 18, 2020

Бие махбодын мэдрэлийн зохицуулга

 

Бие махбодын мэдрэлийн зохицуулга

Text Box: төв              Амьд бие бүр гадны цочролыг мэдэрч хариу өгөх замаар орчинтойгоо харилцаж оршин амьдардаг. Олон эст амьтад өөрийн бие эс, эд, эрхтнийг хооронд нь болон гадаад орчинтой нь холбох өвөрмөц эд, эрхтэн тогтолцоог мэдрэлийн эрхтэн тогтолцоо гэж нэрлэдэг. Мэдрэлийн эрхтэн тогтолцоо нь олон тооны мэдрэлийн эс, сэртэнгүүдээс тогтоно. Мэдрэлийн эсийг бүх сэртэнтэй нь хамт нейрон гэнэ. Нейрон нь сэртэнгээрээ өөр нейронд сэрлийг сэрлийн долгион хэлбэрээр дамжуулна.

Text Box: Тархи                                                









Text Box: Зах хязгааар (12 хос мэдрүүл)





 

Text Box: төв  Төв мэдрэлийн систем            

Text Box: нугас                                                  







Text Box: Зах хязгааар (31 хос мэдрүүл)


 

 


            Мэдрэлийн эрхтэн тогтолцоог төвийн ба захын гэж 2 хуваана. Мэдрэлийн эсүүд төвийн сэртэнгүүд нь захын мэдрэлийн тогтолцоог бүрдүүлнэ. Нэг гол судал болж нийлсэн мэдрэлийн ширхгүүдийг нерв гэнэ. Төвийн мэдрэлийн систем (ТМС) нь тархи нугаснаас тогтоно.

            Мэдрэлийн ширхэгийг сэрлийн төв мэдрэлийн сиситемд дамжуулдаг төвд тэмүүлэх буюу афферент ширхэг, сэрлийг төв мэдрэлийн системээс ажиллагч эрхтэн буюу эффекторт дамжуулдаг төвөөс зугатах эфферент ширхэг гэж ангилна. Төвд тэмүүлэх ширхэгийн үзүүр нь биеийн бүх гадаргуу болон мэдрэлийн эрхтэнд, төвөөс зугатах ширхэг нь булчин, булчирхайд төгсөнө.

            Төвд тэмүүлэх буюу афферент ширхэгийг мэдэрхүйн нейрон, төвөөс зугатах буюу эфферент ширхэгийг хөдөлгөөний нейрон гэх ба энэ 2 болон төв мэдрэлийн системийн дунд завсрын нейрон гэж байна. Завсрын нейрон нь тархи, нугасанд байдаг. Их тархины гадар дахь төв, хараа, сонсголыг холбосон төвийг үүсгэдэг богино сэртэнтэй холбох нейрон юм.

            Захын мэдрэлийн тогтолцооны сүлжээ нь мэдрэлийг тархи болон нугасанд дамжуулж, мөн хүлээн авч байдаг. Мэдрэлийн судлын мэдэрхүйн нейрон нь нүд, чих, арьс зэрэг мэдэрхүйн эрхтэн болон дотор эрхтэнээс мэдээллийг дамжуулдаг. Хөдөлгөөний нейрон нь булчингийн хөдөлгөөн болон булчирхайн идэвхжлийг хянадаг.

            Нейрон, түүний бүтэц. Мэдрэлийн эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгжийг нейрон гэнэ. Нейрон нь их бие болон сэртэнгээс тогтоно. Уртыг нь аксон, богиныг нь дендрит гэнэ. Аксон нь насанд хүрсэн хүмүүс болон зарим сээр нуруутанд 1м хүрнэ. Аксон төгсгөлдөө олон салаа үүсгэх ба салаанууд нь булцууг үүсгэдэг. Дендрит нь их биетэй ойрхон, уураг тархины төвийн хэсэгт байрладаг. Аксон гадна талаараа бүрхүүлээр хучигдсан. Үүний гадна талаар нягт бүрхүүл болох нейрогли байдаг. Нейроглиг үүсгэж байгаа давхраа нь 2 төрлийн эсээс тогтоно.

1.    Макрогли –тулгуур

2.    Микрогли- хамгаалах үүрэгтэй.

Нейрогли нь мэдрэлийн эсэд хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

1.    Тулгуур

2.    Хамгаалах

3.    Тусгаарлах

4.    Тэжээх

5.    Шингэнийг ялгаруулах

Нейронууд өөр хоорондоо урт богино сэртэнгээрээ холбогдож нейроны гинжин хэлхээ үүсгэнэ. 1. Рефлекст үйл ажиллагаанд 2-4 нейрон хэлхэлддэг. Хоёр нейроны уулзварыг синапс гэх ба энэ нь мэдрэлийн систем хөгжсөн, дээд зэргийн хөгжилтэй амьтад байдаг. Доод зэргийн хөгжилтэй амьтанд байхгүй. Гинжин хэлхээнээс рефлекс үүсэж үйл ажиллагаа явагдана.

            Рецепторыг дотор нь экстерорецептор, проприорецептор, интеререцептор гэж ангилдаг. Үүнд:

·         Экстерорецептор- арьсанд байрлаж халуун, хүйтэн, өвдөлтийг мэдэрнэ.

·         Проприорецептор- яс, булчин, үе холбоосонд байрлана.

·         Интеререцептор- дотор эрхтэнд байрлана.

Мэдрэлийн тогтолцооны бор ба цагаан бодис. Бор бодис. Төв мэдрэлийн системийн төв хэсэгт орших нейроны их бие буюу бөөм, цитоплазмын ихэнх хэсгийг бөөнөөр нэг доор бий болгосныг хэлнэ. Бор бодис нь мэдрэлийн төв юм. Энэ нь нугасны дотор талд эрвээхий хэлбэртэй байрладаг. Уртавтар тахринд хэсэг хэсэг бөөгнөрлийг үүсгэж дотор талд нь байрлах бөгөөд энэ бөөгнөрлийг уураг тархины бөөм гэж нэрлэдэг. Арын тархины гүүрэнд цөөхөн байх ба арын иархинд багтдаг бага тархинд бөөм үүсгэхээс гадна бүрхүүл, холтос үүсгэсэн байна. Дунд тархинд бор бодис бөөм байдалтай, завсрын тархинд мөн энд тэнд бөөм үүсгэсэн байна.

Цагаан бодис. Цагаан бодисыг урт, богино сэртэнгүүд үүсгэнэ. Үйл ажиллагааны хувьд цагаан бодис нь дамжуулах төвийг үүсгэнэ. Төвөөс эрхтэнд, эрхтэнээс төвд дамжуулах зам болж өгдөг. Нугас нь бор бодисын гадна талаар оршино. Арын тархины гүүр бол бараг цагаан бодисноос тогтсон байдаг. Цагаан бодис нь мэдрэлийн системийн дээд төв (бор давхага), доод төв (нугас, уртавтар, арын, дунд, завсрын тархинд байрлах бор бодисын бөөгнөрөл ) хоёрыг хооронд нь холбож өгдөг.

No comments:

Post a Comment