Хромосом
Хромосом нь эсийн дотор олддог ДНХ болон протейнуудын зохион байгуулалттай бүтэц юм. Хромосомууд нь ДНХ-ийн дан, үргэлжилсэн хэсгийг агуулдаг. Энэхүү ДНХ-ийн хэсэг нь олон тооны гениүд, зохицуулагч элементүүд болон бусад нуклеотидын Хүчилийг агуулдаг. Хромосом нь мөн ДНХ-г холбогч протейнуудыг агуулдаг ба эдгээр протейнууд нь ДНХ-г багцалж түүний ажиллагааг удирддаг. Хромосом гэдэг үг нь Грек хэлний χρῶμα (хрома буюу өнгө) болон σῶμα (сома буюу бие) гэсэн үгнүүдээс гаралтай. Учир нь тэдгээрийн шинж чанарыг зарим будагаар будаж илрүүлдэг байна.
Хромосомууд нь өөр өөр организмуудад янз бүр байдаг. ДНХ-ийн молекул нь цагираг эсвэл шугаман байх боломжтой бөгөөд хэдэн арван килосуурь суурийн хослолуудаас эхлэн хэдэн зуун мегасуурь суурийн хослолуудын агуулж болдог. Эукариот эсүүдэд (бөөм бүхий эс) том шугаман хромосомууд нийтлэг байх бөгөөд прокариот эсүүдэд (бөөмгүй эс) жижгэвтэр цагираг хромосомууд гол төлөв байдаг. Гэхдээ дээрхээс өөр олон хэлбэрүүд ч байдаг. Мөн түүнээс гадна нэгээс олон төрлийн хромосомыг агуулдаг эсүүд байдаг. Жишээлбэл ургамалуудад байдаг ихэнх эукариот болон хлоропластууд дахь митохондор нь өөрийн жижиг хромосомуудтай байдаг.
Хромосомын химийн найрлага • 90-92% -ийг нуклеин хүчлийн нийлмэл нэгдэл нуклеопротеин эзлэнэ. Үүнд: – Гистон уураг H1, H2A, H2B, H3, H4 – ДНХ • 8-10% -д РНХ, Ca, Mg, Fe, K ионууд, бусад уургууд орно
Хромосомын бүтэц • Хромосомын хэлбэрийг нь авч үзье • Хромосомыг хоёр хувааж буй хэсгийг центромер гэнэ • Центромерээс дээш хэсгийн p мөр • Центромерээс доош хэсгийг q мөр гэнэ • Хромосомын хоёр захын төгсгөл хэсгийг теломер гэж нэрлэдэг
Центромер хромосомын аль хэсэгт байгаагаас хамарч хромосомын хэлбэр ба нэршил өөр өөр байна: • Метацентр (тэгш хэмт): центромер хромосомыг 2 тэнцүү хэсэгт хуваасан байна р = q. • Субметацентр (хэвгий хэмт): р<q • Акроцентр (захын хэмт): центромер нь хромосомын аль нэг захад байна • Телоцентр: р мөр огт байхгүй
Хромосомын хэлбэрүүд • Xромосомд центромерээс гадна хоёрдогч нарийсал үүссэн байж болно. Заримдаа нилээд урт хэмжээтэй байна. Энэ үед жижиг хэсэг уг хромосомоос тасархайтаж харагдана. Үүнийг дагуул хромосом гэнэ. • 1 метацнентр • 2 субметацентр • 3 акроцентр • 4 хоёрдогч нарийсалтай
No comments:
Post a Comment